Thursday, October 22, 2009

ColdPlay


За ингээд Coldplay хамтлагийн талаар.



Английн олон олон нэрт хамтлагуудын нэг болох Coldplay хамтлагийн намтраас товч танилцуулахаар бэлдлээ. Тус хамтлаг нь 2000 онд хит дууны жагсаалтыг бараг бүхэлд нь тэргүүлэн өөрсдийн гэсэн өвөрмөц рок аялгуугаар байлдан дагуулж чадсан хамтлаг. Coldplay нь Англичуудын хамгийн дуртай Rock&Roll хамтлаг бөгөөд даралтад хөгжимчин, дуучин Chris Martin, гитарчин Jon Buckland, бөмбөрчин Will Champion, басс гитарчин Guy Berryman гэсэн дөрвөн гишүүнтэй. Английн рок дөрвөл маань өсвөр насны хөвгүүд байхаасаа л хөгжим тоглодог байсан. Мөн Английн коллеж болон их сургуулиудад аккустик хэлбэрээр жижиг хэмжээний тоглолтонд дуулдаг байсан. Тэдэнд хөгжмийн хүн болоход нөлөөлсөн мөн шимтэн сонсдог хамтлаг дуучид бол "My Bloody Valentine", "Neil Young", "Stone Roses", "Bob Dylan" гэх мэтийн алдартнууд юм. Coldplay Английн Нэгдсэн Вант улсын рокын үйл явцад томоохон хэмжээний өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ гэдгээ хэзээ ч төсөөлж байгаагүй. Хамтлагийн гишүүд бүгд ажилчин ангиас гаралтай. Хамтлагийн дуучин даралтад хөгжимчин Martin бусдаасаа таван насаар ахмад, төгөлдөр хуурыг хүүхэд байхаасаа тоглож эхэлсэн. Тэрээр хамтлагтаа 15 настайгаасаа тоглож эхэлсэн. Хамтлагийн гитарчин Buckland бол heavy стилийг нилээд сонирхдог байсан. Мөн тэрээр 11 наснаасаа эхлэн гитар тоглож ирсэн. Хамтлагийн басс гитарчин Шотландын уугуул иргэн Berryman Funk хөгжмийг сонирхдог байсан нь энэ хамтлагт орох нэг шалтгаан болсон гэж үздэг. Хамтлагийн бөмбөрчин Champion нь хамтлагт орохдоо бөмбөр тоглох төлөвлөгөөгүй байсан. Өөрөө бол гитар басс гитар тоглох сонирхолтой байсан. Үүнээс үүдэн хамтлагт жижиг асуудлууд гарж байсан тэд уран бүтээлээ туурвисаар л байлаа. Coldplay-г Английн Trad Rock хамтлаг болох "Travis" шиг зүрх хөөргөсөн "Jeff Buckley" шиг цогтой хийморлог "Oasis" шиг шинэлэг гэх мэт олон онцлог давуу талтай гэж фенүүд нь хүлээж авдаг байлаа. Тун удалгүй тэдний "Brothers & Sisters" цомог нь гарсан гэхдээ энэ цомог тийм ч олон хувиар хэвлэгдэн гараагүй. Урлаг судлаач шүүмжлэгчид тэднийг дахин давтагдашгүй хөгжим бусдаас онцлог дууны үгтэй гэдэг үнэлэлтийг өгч байлаа. Энэ байдал нь Англи улсыг нилээд байлдан дагуулж байлаа. Мөн тэднийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр “Travis”-тай адилтгаж зүйрлэн бичиж байсан бөгөөд олон нийт ам сайтай байлаа. Үүний дараа 2000 онд алдарт "Shiver" болон "Yellow" синглүүд нь гарсан. Тэд “Parachutes” хэмээх дебютээрээ Английн "Mercury Music Prize" шагналыг хүртсэн юм. Мөн энэ ондоо Coldplay “Brit Awards” гурван номинаци-д дэвшиж байлаа. Үүний хажуугаар аялан тоглолтуудыг мартсангүй Америк болон бусад Европын улсуудаар тоглолтоо хийж байлаа. Хамтлагийн дуучин Martin-д олон бэрхшээлүүд байсан юм. Жишээлбэл: муухай мөхсөн шавхагдаж барагдсан дуу хоолой Coldplay-г доош нь татаж байна гэх мэтийн хэл аманд өртддөг байлаа. Гэвч энэ байдлыг үл ойшоон хамтлаг уран бүтээлээ үргэлжлүүлэн 2001 оны зун "Trouble" хэмээх алдарт дуугаа гаргасан. Энэ дуу нь амжилт болон урам зоригийг улам нэмэгдүүлсэн юм. Тэр оныхоо намар хоёрдахь цомгийнхоо ажилд орсон юм. Судлаачид гарах цомгийг нь амжитанд хүрч чадна гэдэг тийм ч итгэлтэй байгаагүй юм. "Rush of Blood" 2002 оны наймдугаар сард дуунууд нь эгшиглэж эхэлсэн. Мөн 2003 онд CD DVD нийлүүлж багцлан гаргасан. Coldplay-гийн Австралийн Сидней хотноо хийсэн тоглолт нь асар их амжилт нэр хүндийг албан ёсоор авчирсан. Хамтлагийн даралтад хөгжимчин дуучин Martin 2003 оны 12-дугаар сард Gwenyth Palthrow гэдэг жүжигчин бүсгүйтэй гэрэлсэн. Тун удалгүй дөрөвдүгээр сард нь хос хоёр маань охинтой болсон. Эцэг болсон Martin хамтлагийн ажлаа цалгардуулаагүй бөгөөд харин ч илүү сайн ажиллах болсон. 2005 оны хавар өөрсдийн гуравдахь CD-нийхээ ажилд орон "X&Y" цомгоо гаргасан. Энэ цомогт олон сайн дуунууд багтсан бөгөөд "Speed Of Sound" хэмээх дуу нь хамтлагийн удаан хүлээсэн амжилтыг дахин авчирсан юм. Энэ цомог нь Англи болон Америкийн "Chart" уудыг удаан хугаацаагаар тэргүүлж байсан амжилттай юм. Тэдний 2008 оны өвөл гагасан "Viva La Vida" цомог нь олон олон хөгжмийн "Chart"-г хэдэн долоо хоногоор эзэлсэн юм.

1 comment:

  1. Live toglolt ni SBN-eer garch baina lee DVD ni baival amardag odroo changalj baigaad yzeh yumsan.

    ReplyDelete